• УИХ-ын сонгуулийн “Анхдагчид”

    2020-06-25

    Энэ оны УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гараад байна. Эрх баригч МАН 62 суудал авч дахин Засгийн эрх авлаа. Үүгээрээ нэг нам хоёр дараалан Засгийн эрх авсан анхны тохиолдол болж байна.

    УИХ-д сонгогдсон 76 гишүүдийн 45 нь шинэ гишүүд буюу анх удаа УИХ-д сонгогдоод байна. МАН-ын 62 гишүүний 37 нь шинээр сонгогдсон гишүүд юм.

    Мөн энэ удаагийн УИХ-ын сонгуульд анх удаа шорон буюу “Урьдчилан хорих 431”-р ангид хоригдож буй хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Тэр бол Сэлэнгэ аймгаас сонгоргдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат юм.

    “Зөв хүн электорат” эвслээс буюу тус эвслийн ХҮН-аас анх удаа УИХ-ын гишүүн тодорлоо. Тэр нь Т.Доржханд.

    Ийнхүү анхдагчид тодроод байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ