• АНУ-д 24 цагийн хугацаанд 37 мянга, Бразилд 36 мянган хүн халдвар авсан байна

    2020-06-25

    Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Коронавирус дэлхийн 16 улс оронд тархаж, 9,5 сая хүн өвчилж, 483 хүн эндсэн байна. 24 цагийн хугацаанд 162 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. 

    Гол өвчлөл АНУ-д 24 цагийн хугацаанд 37 мянга, Бразилд 36 мянга байна.

    ОХУ-д 24 цагийн хугацаанд 7176 хүн шинээр халвар авсан. Өвчлөлөөрөө дөрөвдүгээрт бичигдэж байна.

    Өчигдөр Сиэтл-Улаанбаатар үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Нэг хүнийг ХӨСҮТ-д , хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Энэ онгоцны ачаа тээш,  тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлсэн. Өчигдөр 338 хүн шинээр ажиглалтад орж, 22 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор 2458 хүн байна.

    Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байна. Үүнээс хорт хавдар, чихрийн шижин, саажилттай, тархинд цус харвасан 16 хүн эрчимт эмчилгээнд байна. Зургаан хүний биеийн байдал хүнд байна. 119 тоот дугаарт 114 дуудлага ирж зөвлөгөө авсан. Израйль, Чех улсаас монголын хоёр иргэн утасдаж зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ