• АНУ-ын Сиэтлээс ирсэн зорчигчдоос нэг хүнд шинжилгээгээр коронавирус илэрлээ

    2020-06-25

    ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “06.24-нд Сиэтлээс ирсэн зорчигчдоос нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 64 настай эмэгтэй. Тухайн хүн гэр бүлийн хүнтэйгээ явсан байсан. Хамт байсан учраас нөхрийг нь хамт тусгаарласан. Эхний шинжилгээгээр нөхөр нь сөрөг гарсан.

    Ажиглах байранд тугсаарлагдсан 10 хүний давтан, Сиэтлээс ирсэн бүх хүмүүсийн шинжилгээнд, тандалтын хоёр сорьцод коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, Замын-Үүдээр орж ирсэн 29 ачаа тээврийн жолоочийн, Алтанбулагаар орж ирсэн 37 жолоочид коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс коронавирус илрээгүй.

    Нэг хүн эдгэж гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 216, үүнээс 169 хүн эмчлүүлж гарчээ. Эмчилгээнд 47 хүн байна. Өнөөдөр өглөө Москвагаас ирсэн оюутнуудаас гурван хүнийг ХӨСҮТ-д авч ирж тусгаарласан” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ