• Америкаас тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүнд коронавирус илэрч, нийт тохиолдол 216 боллоо

    2020-06-25

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

    Өчигдөр нийт 333 шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ.

    Тодруулбал, зургадугаар сарын 24-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор нэг хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Энэ нь 64 настай эмэгтэй юм. Ийнхүү нэг хүн халдвар авсан бол мөн нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Нийт тохиолдол 216-д хүрснээс  169 хүн нь эмчлэгдэн гарчээ.

    Дэлхий дахинаа сүүлийн 24 цагийн байдлаар:

    • АНУ-д 34,300 шинэ тохиолдол, 784 нас баралт
    • Бразил улсад 42,700 шинэ тохиолдол, 1185 нас баралт
    • Энэтхэг улсад 16,000 шинэ тохиолдол
    • Герман улсад 587 шинэ тохиолдол, 19 нас баралт
    • БНСУ-д 22 шинэ тохиолдол
    • БНХАУ-д 19 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь Бээжин, нэг нь Хубэй мужид бүртгэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ