• Оросоос 114 оюутан эх орондоо ирлээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. 

    Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, ЦТЭ болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ