• Ч.Содномцэрэн: Урьдчилсан байдлаар 29 тойрогт ирц хүрлээ

    2020-06-24

    2020 оны Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа.

    Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийж байна.

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “21:00 цагийн ирцийн мэдээллийг дүүрэг, аймгуудаас авч дуусаагүй байна. Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн ирц хүрсэн. 2,070 санал авах байранд санал авах дүн гарна. Хуульд хоёр хэсэг дээр санал хураалтын дүн гарах бөгөөд 2,070 байр дээр ажиллаж буй ажиглагч нарт хэвлэж өгнө. Энэ ажиллагаа нь 10-20 минут болдог.

    Нам эвсэлд нэр дэвшигчдийн дүнг хэвлэж өгсний дараа СЕХ үр дүнг танилцуулна. Тэр нэгдсэн дүн бол улсын хэмжээний сонгуулийн дүн болох юм.

    Өнөөдрийн байдлаар 2,070 хэсгийн 300 гаруй нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй бөгөөд цаг агаарын байдлаас болж дүн мэдээ дамжуулах ажилд саад учирч болзошгүй.

    Зарим аймагт аянга буусны улмаас санал тоолох төхөөрөмж шатсан асуудал гарлаа. Үүнийг СЕХ-ны мэдээлэл технологийн инженерүүд яаралтай арга хэмжээ авсан.

    Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын санал авах байр үерт автсан. Үүнийг ОБГ-аас очиж, яаралтай арга хэмжээ авч хэвийн болгосон” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ