• СЕХ:12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 25.13 хувь нь саналаа өгчээ

    2020-06-24

    Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн ирцийн талаарх мэдээллийг 12:00 цагийн байдлаар хүргэж байна.

    12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 507,510 хүн буюу 25.13 хувь нь саналаа өгчээ. Үүнийг нийслэл, орон нутгаар авч үзвэл нийслэлийн хэмжээнд ирц 23.49, орон нутгийн хэмжээнд 26.46 хувьтай байна.

    2016 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирц улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 23.3 хувьтай байжээ. Улсын хэмжээнд нийт 1.912.901 иргэн санал өгөхөөс 430 мянга гаруй нь саналаа өгснөөр ирц 23.3 хувьтай гарч байв. Үүнээс хөдөө, орон нутгаас Сэлэнгэ аймаг сонгуулийн ирцээрээ хамгийн өндөр буюу 48 хувьтай байсан бол харин нийслэлд сонгуулийн ирц 18.29 хувьтай байжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ