• У.Хүрэлсүх:”Долдугаар сарын 1″ шиг тийм гашуун зовлон Монгол улсад минь дахин давтагдаж болохгүй

    2020-06-24

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн наймдугаар хэсгийн санал өгөх байранд ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр олон нийтэд хандан ийнхүү ярилаа:

    “Сонгох,сонгогдох эрхээ ард түмэн маань хэрэгжүүлж байна.

    Ирц урьд урьдынхаас илүү сайн байна, залуучуудын идэвхи маш сайн байна.

    Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. 2000 онд төрсөн хүүхдүүд маань саналаа өгч байна. Энэ удаагийн сонгууль бол шударга нийгийг бий болгох үргэлжлэл явагдаж байна” хэмээгээд нийт иргэддээ саналаа идэвхитэй өгөхийг уриаллаа.

    Мөн үргэлжлүүлэн “Сонгууль шударга явагдах ёстой.

    Үймээн самуун хийе, жагсаж, тэмцэе гэсэн бодол ард түмэнд маань байхгүй гэдэгт итгэлтэй байна.

    Таван сайхан залуугийн амь үрэгдсэн “Долдугаар сарын 1″ гэдэг шиг тийм гашуун зовлон хэзээ ч Монгол улсад минь давтагдаж болохгүй. Үймээн самуун, хүмүүсийн сэтгэл санаа эмзэглүүлсэн зүйл гарахгүй гэхэд 100 хувь итгэлтэй байна. Яагаад гэвэл Монголчууд маань аль хэдийн сонголтоо хийсэн байгаа” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ