• АНУ-руу үйлдэгдсэн анхны шууд нислэг амжилттай газардаж, 254 иргэн эх орондоо ирлээ

    2020-06-24

    Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр өндөр настан 72, жирэмсэн 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 44, өвчтэй 16, оюутан 65, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 54, нийт 254 иргэн эх орондоо ирж байна.

    Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдыг болон зорчигчдын гар тээш, тээвэрлэх автобусын эцсийн халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ-ийн Төлөвлөлтийн багийн ахлагч Ц.Энхбаяр болон Хариу арга хэмжээний 6 дугаар багийн ахлагч Э.Нарангарав нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулан ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт, зорчигчдыг тусгаарлах байрлуу тээвэрлэх ажил үргэлжилж байна.

    Эх сурвалж:ЗӨСҮТ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ