• “China National Biotec” корпораци коронавирусын вакцины туршилтын сүүлийн шатаа эхлүүлжээ

    2020-06-24

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

    Одоогийн байдлаар дэлхийд нийт вакцин бүтээх 133 туршилт, судалгааны ажил үргэлжилж буй.

    Хятадын China National Biotec корпорациас хөгжүүлж буй коронавирусын эсрэг вакцины эмнэлзүйн гуравдугаар сарын туршилтыг энэ мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират улсад эхлүүлжээ.

    Ингэснээр дэлхий даяар бүтээж буй олон тооны вакцинаас эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтад орсон анхны вакцин болж байгаа юм. Энэхүү вакцин нь идэвхигүйжүүлсэн вакцин бөгөөд эхний хоёр шатны туршилтад ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Мөн туршилтад оролцосн хүмүүст эхний ээлжинд хоёр тун вакцин хийснээс 28 хоногийн дараа эсрэг бие үүссэн байжээ.

    Үүнээс гадна ОХУ-д идэвхигүйжүүлсэн вакциныг эмнэлзүйн туршилтын сүүлийн шатыг эхлүүлжээ. Хэрвээ амжилттай болвол есдүгээр сараас эхлэн масс үйлдвэрлэлтэд оруулахаар бэлтгэж байгаа аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ