• Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой  “Тэнцвэртэй хүч”  аян өрнөжээ

    2020-06-24

    Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас 2020 оны тавдугаар сарын 18-аас  зургаадугаар сарын 23-ны өдрийг дуустал  нэг сар гаруй  хугацаанд  “Тэнцвэртэй хүч” аяныг зохион байгууллаа. Тус аян нь тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хуулийн хэрэгжилтийг биелүүлэх зорилготой юм.

    Аяны мэдээллийг Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк хуудсаар дамжуулан 130 гаруй мянган хүнд хүргэхээс гадна Ikon.mn, gogo.mn, Gereg.mn, Live1.mn, Eagle news мэдээлийн сайтад шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэгш эрхийн  сэдвээрх мэдээ, ярилцлага, хэлэлцүүлгийг олон нийтэд хүргэлэ.

    Аяны хүрээнд 40 орчим контентыг бэлтгэж Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк хуудсаар мэдээлжээ. Үүнд эмэгтэй нэр дэвшигчдийн мэдээллийг тойргоор, намаар, газар зүйгээр нарийвчлан инфографик бэлтгэсэн байна.

    Мөн сонгогчдод зориулсан мэдээлэл, төр түшсэн монгол хатдын тухайн он цагийн хэлхээс, 20 дугаар зууны улс төрийн түүхэнд мөрөө үлдээсэн манлайлагч эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримт, эшлэл болон хөгжиж буй орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог Монгол Улстай харьцууулсан байдлаар инфографик бэлтгэсэн юм. Эдгээрээс доорх постер нь аяны хүрээн хамгийн их буюу 35000 орчим хүнд хүрсэн юм.

    XX зуунд Монголын улс төрд тод мөр үлдээсэн эмэгтэйчүүд цөөнгүй бий.

    Сошиал медиа хэрэглэгчдэд зориулсан 11 видеог контентыг бэлтгэсний  9 нь  манлайлагч эмэгтэйчүүд, судлаачдын ярилцлага бүхий видео байв.

    Үүнээс гадна УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн штабын менежрүүдэд зориулсан  видео зөвлөмжийг бэлтгэжээ.  Энэ нь жендэрийн мэдрэмжтэй сурталчилгаа хийх, жендэрийн тухай хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй байхад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв. Энэхүү зөвлөмжийг Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк пэйж дээр нийтэлсэн нь 6500 гаруй хүнд хүрсэн бөгөөд давхар Gereg.mn сайтад нийтлэгдсэн юм.

    Жендэрийн үндэсний хорооноос өнгөрсөн 5 дугаар сард энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохоор батламжаа авсан  улс төрийн нам, эвслүүдэд “Уриалга”- хүргүүлсэн юм.

    Энэ нь тухайн нам эвсэлд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувьд аль нэг хүйсийн төлөөлөл байх, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтийг жендэрийн хувьд тэгш, шударга болгох,  намын бодлогоор шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зэрэг тусгагдсан байв. Тус уриалгыг хүлээн авсан нам, эвсэл эмэгтэй нэр дэвшигчээ хэрхэн дэмжиж байгаа тухай тоон мэдээллийг цуглуулж тодруулга ярилцлага бэлтгэжээ.

    Тэнцвэртэй хүч” аяны хүрээнд “Өглөөний цайг өөртөө” онлайн уулзалтыг зохион байгуулсан юм. 2020 оны Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшиж байгаа 151 эмэгтэй нэр дэвшигчдийг  тус онлайн уулзалтад урьсан бөгөөд уулзалтыг Ikon.mn сайтаар шууд  дамжуулсан юм.

    “Өглөөний цайг өөртөө” онлайн уулзалт

    “Өглөөний цайг өөртөө” онлайн уулзалт

    Уулзалтын мэдээлэл, урилгыг Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк хуудсаар болон утсаар, цахимаар, мэйлээр хүргэлээ. Мөн Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк хуудсанд байршсан цахим урилга  нь 30.000 орчим хүнд хүрсэн байна.

    Мөн Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарсан уулзалтыг зургаадугаар сарын 18-ны өдөр хийсэн. Энэхүү уулзалтад хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжих, тэдний чадавхыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм . Тус үйл явдлын талаарх мэдээлэл нь Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк хуудсаар дамжин 16000 орчим хүнд хүрсэн байна. Тус аяны үйл ажиллагааг дараах байгууллагууд дэмжин ажиллажээ.

    Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарсан уулзалт

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ