• Kiro7:Коронавирусыг дотооддоо алдаагүй,гуравхан сая иргэнтэй Монгол улсаас Америкт тусламж үзүүллээ

    2020-06-24

    Монгол улсын Америкт үзүүлж буй хандивын талаар Америкийн Kiro7 телевиз онцолжээ. Тухайлбал, эрт арга хэмжээ авч чадсаны дүнд одоог хүртэл коронавирусыг дотооддоо алдаагүй, Азийн гуравхан сая иргэнтэй улсаас Америк улсад тусламж үзүүлж байна хэмээн онцолжээ.

    Мэдээллийг бэлтгэсэн Kiro7 телевизийн суваг нь Америкийн CBS телевизийн Сиэтл хот дахь салбар аж.

    Манай улсын Америк улс руу үйлдэгдсэн анхны шууд нислэгээр нэг сая ам.долларын өртөг бүхий эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас хэрэгслийг хүргэж, АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Газарт зургадугаар сарын 22-нд хүлээлгэн өгсөн билээ. Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ний 10:50-11:00 цагийн хооронд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 10:50-11:00 цагийн хооронд газардах хуваарьтай байна.

    Энэхүү нислэгээр нийт 254 хүн эх орондоо ирэх юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ