• Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. Хуулийн дагуу сонгуулийн өдөр бүх нийтээрээ амрах ёстой. Тэгвэл өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

    Тиймээс иргэд та бүхэн дугаарын хязгаарлалтад өртөхгүйгээр машинаараа явж, сонгуулиа өгөөрэй. Сонгууль өнөөдөр өглөө 07:00 цагаас эхэлсэн бөгөөд орой 22:00 цаг хүртэл санал хураалт үргэлжилнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ