• ДЭМБ: Сүүлийн 24 цагийн байдлаар 124 мянган хүн өвчилж,3000 хүн нас баржээ

    2020-06-23

    Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээллээр, дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 9.1 сая хүн өвчилж, 476 мянга гаруй хүн нас баржээ. Одоогоор 4.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 124 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.

    24 цагийн хугацаанд Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга,  Энэтхэгт 15 мянга шинэ тохиолдол нэмэгдсэн нь өвчлөл өндөртэй эхний гурван оронд тооцогдож байна.

    ДЭМБ-ас АНУ-д өвчлөл залуусын дунд голомтлон гарч байгааг анхааруулсан. Мөн коронавирусийн тархалт эрчтэй, өндөр байгаа учраас амны хаалт тогтмол зүүн зай барих дэглэмийг мөрдөхийг сануулсан.

    ОХУ-д сүүлийн 24 цагт 7600 хүн шинээр халдвар авснаас манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 42-150 тохиолдлоор нэмэгдэж, тогтвортой өсөх хандлагатай байна.  Эрхүүд 194 тохиолдол шинээр нэмэгдсэн. Сүүлийн сар гаруйн хугацаанд Эрхүү, Тувад шинэ тохиолдол тасралтгүй нэмэгдсээр байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ