• Галт тэргээр зорчсон 5000 гаруй иргэний хариу сөрөг гарчээ

    2020-06-23

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ЭМЯ-ны Шуурхай-109 утсанд нийт 161 хүн холбогдож коронавирусын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө авчээ. Үүний ихэнх нь эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. Гадаадын АНУ, Малайз, Швед, ОХУ  улсаас  9 иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Гадаадаас есөн хүн холбогдож коронавирусын талаар зөвлөмж авсан байна.

    Тус яамны мэдээлснээр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгааны зорилгоор 5000 гаруй хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Гэсэн ч иргэдийн зүгээс хүмүүс олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалтаа зүүхгүй байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлснийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Тэрбээр коронавируст халдварын тархалт өндөр байгаа энэ үед сонор сэрэмжээ алдаж болохгүйг иргэдэд анхаарууллаа.

     

    COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.23-НЫ 11:00 ЦАГ

    COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.23-НЫ 11:00 ЦАГ

    Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 22, 2020

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ