• Л.Наранбаатарыг УДШ-ээс сонгуульд нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэв

    Эдийн засагч Лүндэгийн Наранбаатар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр баримт бичгээ бүртгүүлэхээр өгсөн ч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй.

    Түүнийг хоёр эвслээс нэр дэвших гэсэн гэх үндэслэлээр ийнхүү бүртгээгүй учир, тэрбээр шүүхэд хандсан. Уг шүүхийн маргаан сонгуулийн сурталчилгаа хаагдсаны маргааш буюу өнөөдөр өглөө Улсын Дээд шүүх дээр тайлагдлаа.
    УДШ түүнийг нэр дэвших эрхтэй гэсэн шийдвэр гаргаад байна. Гэвч түүний нэрийг сонгуулийн саналын хуудсанд оруулаагүй зэрэг асуудал бий.
    Энэ тухай Л.Наранбаатар “Дээд шүүх дээр яллаа! Шударга үнэн байдаг юм байна. УИХ 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгалаа. Цаг эрт байгаа учир СЕХ саналын хуудсыг дахин хэвлэж нэр оруулах боломжтой! СЕХ гадаа ирж байна” гэж бичжээ. Тэрбээр энэхүү асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ