• Үндэсний геологийн албыг байгуулна

    2020-06-23

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулж, тогтоолыг баталлаа. ‪ Үндэсний геологийн албыг байгуулахын тулд УУХҮ-ийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийнэ.

    Уг алба нь газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй юм. Салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч цаашид томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж дагалдах хот суурингуудыг байгуулах боломжийг бүрдүүлэх аж.

    Мөн монгол орны нутаг дэвсгэрийн геологи орчинг судлах, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, хүн амыг таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын хзрэгжилтийг давхардалгүйгээр, үргүй зардал багатайгаар, харьцангуй хэмнэлттэй арга замаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

    Бүтэц, зохион байгуулалтын оновчтой өөрчлөлт хийснээр төсвийн зардлыг хэмнэх, мэргэжпийн чадварлаг боловсон хүчнээр тогтвортой хангагдах юм байна.

    Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ