• Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо ажиллана

    2020-06-23

    УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд 2070 хэсгийн хороог байгуулан ажиллана.

    2020 оны УИХ-ын сонгуулиар ажиллах үүрэг бүхий сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэсний дагуу өнгөрсөн тавдугаар сарын 10-наас өмнө байгуулжээ.

    Хэсгийн хороог дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлэх ёстой.

    Хэсгийн хороо

    Хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
    Санал авах байр, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж /цаашид “санал тоолох төхөөрөмж” гэх/ зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
    Санал хураалтын дүн танилцуулах, нэн даруй дамжуулах;
    Сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;
    Дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх чиг үүрэгтэй.
    Харин хэсгийн хороо санал тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй.

    Хэсгийн хороог хуульд заасны дагуу хүн ам, харьяалах нутаг дэвсгэрийг харгалзан байгуулах бөгөөд хэсгийн тоо

    2016 оны сонгуулиар 1998
    2012 оны сонгуулиар 1905
    2008 оны сонгуулиар 1704
    2004 оны сонгуулиар 645
    2000 оны сонгуулиар 1601
    1996 оны сонгуулиар 1586
    1992 оны сонгуулиар 1569 байв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ