• Дуутын хадны бичээсийг Соёлын өвийн төвийнхөн сэргээжээ

    Хэд хоногийн өмнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дуутын хадан дахь Цогт хунтайжийн бичээсийг явуулын нөхдүүд харагдахгүй болтол тосолсон тухай мэдээлж байсан.

    Тэгвэл уг бичээсийг Соёлын Өвийн Үндэсний Төвийн залуус сэргээн засварлажээ. Тэд ийнхүү бичжээ.

    “Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг лабораторит хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэлээ.

    “Уул овоо тахих Монгол зан үйл” өв 2017 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн. Монголчуудын “Уул овоо тахих зан үйл” нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, уламжлалтай уламжлалт мэдлэг, дадал юм.

    Соёлын өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байхыг уриалж байна!!! Соёлын өвөө хайрлан хамгаалцгаая!!!” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ