• Ирэх жилээс эхлэн Iphone гар утас автомашины түлхүүрийг орлодог болно

    2020-06-23

    Apple компанийн зүгээс автомашины тусгай түлхүүрийг Iphone гар утсаар орлуулах технологийг хөгжүүлж эхэлжээ.

    Тус компанийн ахлах менежер Эмили Шуберт Iphone утсаар хэрхэн автомашинаа онгойлгохыг өөрийн биеэр үзүүлсэн байна. Ингэхдээ машины хаалганы бариулд Iphone утсаа зэрэгцээ барихад л хангалттай юм.

    Машины түгжээ тайлагдсаны дараа ч түлхүүрээр машинаа асаах шаардлагагүй. Машиндаа суугаад машинд байршуулсан суурин цэнэглэгчид утсаа хийн, улмаар асаах товчлуурыг дарахад л хангалттай юм.

    Энэхүү шинэ шийдэлдээ Apple компани хиймэл оюун ухаан бүхий төхөрөөмжүүд бие биеээсээ хэдэн сантиметрийн зайтай байхад ямар ч утасгүйгээр мэдээлэл солилцдог харилцаа холбооны Near Field технологийг ашиглаж байгаа аж. Цаашид гар утас нь хэрэглэгчийн халаасанд хэдэн метрийн зайтай байхад ч мэдэрч онгойх, илүү өргөн цар хүрээ бүхий технологийн шийдлийг хэрэгжүүлэхээр судалж эхэлжээ.

    Одоогоор BMW болон Volvo маркийн автомашин эзэмшигчдэд гар утсаараа автомашинаа онгойлгох боломжтой аж. Харин ирэх жилээс эхлэн Honda, Hyundai, Volkswagen зэрэг автомашины нэр төрлийг нэмэгдүүлэхээр болжээ.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ