• ​Америкийн эрдэмтэн Ж.Сакс: АНУ Хятадтай шинэ хүйтэн дайн эхлүүлэхийг хүсч байна

    ВВС агентлагийн мэдээлснээр, Америкийн эдийн засагч, Колумбийн их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс “Д.Трампын засгийн газар Хятад улстай хүйтэн дайн эхлүүлэх гэж байна. Энэ нь Ковид-19 вирусээс илүү дэлхий нийтийн сэтгэлийг түгшээж байна” гэжээ. 

    Жеффри Сакс ВВС-ийн Азийн хэлтсийн сурвалжлагч Каришма Васванид өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

    Тэрээр “АНУ хамтын ажиллагааны хандлагаар бус харин хагалан бутаргах байр суурьтай байна гэж хэлээд “(АНУ)-д Хятадтай шинэ хүйтэн дайн эхлүүлэх гэж оролдсон хүчин байна. Хэрэв энэ хандлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл бид хэвийн байдалдаа эргэж орохгүй. Хэрэг дээрээ илүү их маргаан, илүү их аюулд орох болно” гэжээ.

    Д.Трампын засгийн газар Хятадын компани, ялангуяа Хятадын цахилгаан холбооны аварга “Хуавэй” компанийн эсрэг авсан дарамт хязгаарлалын арга хэмжээний талаар Профессор Сакс хэлэхдээ: “Хуавэй”-гийн эсрэг авч байгаа нь зөвхөн аюулгүй байдлын асуудал биш”, АНУ “5G” -гийн талаар тэргүүлэх байр сууриа алдаж байгаа. Энэ бол шинэ дижитал эдийн засгийн чухал хэсэг юм” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ