• Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг долдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулж, цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээлээ

    2020-06-22

    МАН-аас УИХ-ын 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 11.30 цагт Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, долоодугаар сарын 2-ныг хүртэл хойшлууллаа. Оролцогч нарын хүсэлтээр буюу өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах шаардлагатай байна гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулсан бөгөөд шүүхээс дахиж ийм үндэслэлээр хурлыг хойшлуулахгүй байхыг мэдэгдлээ.

    Шүүх хурлаар Ж.Эрдэнэбатыг цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үлдээлээ.

    Харин түүнтэй хамт шалгагдаж байгаа Б.Отгонбаатар эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих арга хэмжээг цуцалж өгөх хүсэлт гаргасан боловч шүүх хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой тул хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

    Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан анх энэ сарын 16-ны өдрийн 11.00 цагт болсон бөгөөд тухайн хурлаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг тус тус гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ