Сэрэмжлүүлэг:Энэ долоо хоногт хүчтэй аадар бороо,нөөлөг салхины үзэгдэл нутгийн ихэнхи хэсгээр үргэлжилнэ

2020-06-22

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал энэ долоо хоногтоо хүчтэй, аадар бороо үргэлжлэн орох тул үер ус, нөөлөг салхины болзошгүй аюулаас сэргийлэхийг анхаарууллаа.

Зургадугаар сарын 19,20-нд цельсийн нэмэх 39 градус хүртэл халсан. Ийм халалтын дараа усархаг, аадар бороо орох нөхцөл бий болдог байна. Click To Tweet

Өнөө шөнө, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, үер ус, нөөлөг салхины болзошгүй байгалийн үзэгдлийн аюул хэвээр үргэлжилнэ. Өнөө шөнө нутгийн ихэни хэсгээр сэрүүч, Хангай, Хөвсгөлийн уулын нутгаар цас орно. Үргэлжлэн энэ долоо хоногтоо:

  • Зургадугаар сарын 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн ихэнхи, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг
  • Зургадугаар сарын 23-ны өдөр баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнхи, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • Зургадугаар сарын 24-ний өдөр баруун аймгуудын зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнхи нутгаар
  • Зургадугаар сарын 25, 28-нд нутгийн зүүн хагаст
  • Зургадугаар сарын 27-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнхи, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орно.

“Мөн энэ үеэр нөөлөг салхины үзэгдэл давхар ажиглагдаж явна. Нөөлөг салхи нь аадар борооны өмнө байнга ажиглагддаг. Click To Tweet Зургадугаар сарын 19,20-ны өдрүүдэд Булган, Төв аймгуудын нутгаар ажиглагдсан нөөлөг салхины үеэр газар хуурай байгаа учраас хүчтэй шороон хана бий болсон” хэмээн мэдээллээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ