“Цаашид үйл ажиллагаа нь зогсчихоод байгаа үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх, хэвийн ажиллах боломжийг хангахаар судалж байгаа. Судлахгүйгээр нээвэл ямар эрсдэлтэй байгааг хөрш хотууд, гуравдагч орнуудын хотуудаас харж болно. Тиймээс бид ойрын хугацаанд үе шаттайгаар нээнэ” гэж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдлээ.
Түүнчлэн ирэх долоо хоногт Сэлбэ, Дамбадаржаа төвийн үйл ажиллагааг нээнэ.
Энэ жил нийслэл 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршаллын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрэх дугуйн зам дуусах шатандаа орсон. Мөн Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн.
Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа нээж байна. Хуучин филармоны газар буюу Эх хүүхдийн талбай удахгүй ашиглалтад орно хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй