Д.Нямхүү:Эдгэрсэн нэг жирэмсэн эх маань төрөх дөхсөн учраас ХӨСҮТ-дээ төрөхөөр болсон

2020-06-22

Өнөөдөр дахин долоон хүн эдгэрэн гарч, нийт эдгэрсэн хүний тоо 153-т хүрлээ. Тухайлбал,

  • Хоёр жирэмсэн эх
  • Гурван оюутан
  • Хоёр иргэн тус тус эдгэрэн гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Нийт 17-49 хоног эмчлэгдэж гарсан байна. Насны хувьд 19-45 насны хооронд байна. Эдгэрсэн жирэмсэн хоёр эхийн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилалд шилжихгүй, ХӨСҮТ-ийн хяналтан дор үргэлжлүүлэн байж, ХӨСҮТ-т хүүхдээ төрүүлнэ.

Сүүлийн өдрүүдэд дандаа долоон хүн эдгээд байгаа шүү” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ