• Явган зорчигч руу санаатайгаар ус цацбал 100 мянган төгрөгөөр торгоно

    2020-06-22

    Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3–т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюулхохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.

    Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 1.6-д “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг.

    Харин хэрэв явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой байтал түүнийгээ биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.

    Эх сурвалж:Тээврийн Цагдаагийн Алба

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ