• Аадар борооны улмаас хоёр хүн нас барж, төмөр зам эвдэрчээ

    Дорноговь, Төв, Говьсүмбэр аймагт өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүний амь нас эрсдэж, орон нутгийн авто зам эвдэрчээ.

    Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд өчигдөр орой 17.00-18.00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ.

    Энэ үеэр АгуйтНаран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар километр төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болсон байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийж, сэргээн засварлах ажил эхэлсэн гэдгийг албаныхан хэлж байв

    Төв аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр өнгөрөгч амралтын өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн ихэнх нутгаар үер буусан. Тэр дундаа Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум үерт илүү өртсөн. Борооны улмаас хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ