• Монгол улс анх удаа АНУ-руу шууд нислэг үйлдэж,иргэдээ татаж авна

    2020-06-21

    АНУ-аас иргэдээ авчрах анхны тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:23 цагт Чингисхаан Олон улсын нисэх буудлаас хөөрчээ. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр тус онгоцоор зургадугаар сарын 24-нд 250 иргэн эх орондоо ирэх юм.

    Мөн энэхүү нислэгээр Монгол улсын АНУ-д үзүүлж буй нэг сая ам.долларын тусламжийн барааг хүргэх юм. Тусламжид эмнэлгийн ажилчдын хамгаалах хувцас, хэрэгсэл багтжээ. Харин буцахдаа Америкийн Сиэтл хотоос АНУ-д гацсан 250 иргэнээ авч ирэх юм.

    Зургийн эх сурвалж:МИАТ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ