• Д.Нямхүү:Дахин долоон оюутан эдгэрэн гарч, нийт эдгэрсэн хүний тоо 139 боллоо

    2020-06-21

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Бүгд оюутнууд бөгөөд 20-37 хоног эмчлэгдэн гарсан байна. Нийт батлагдсан 206 тохиолдлоос 139 нь эдгэрэн гарлаа” гэлээ.

    Мөн өчигдөр нийт 314 шинжилгээ хийснээс хоёр хүнд нь коронавирус илэрчээ. Тухайлбал,

    • Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг орос жолооч
    • Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай нэг эмэгтэйд тус тус коронавирус илэрчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ