Германы мах боловсруулах үйлдвэрт коронавирус голомтлон тархаж,1,000 гаруй ажилтан нь халдвар авчээ

2020-06-21

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд:

  • АНУ-д 32,200 шинэ тохиолдол, 690 нас баралт
  • Бразил улсад 34,600 шинэ тохиолдол,1022 нас баралт
  • БНСУ-д 48 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.

Хятад улсад “Синфади” хүнсний захаас эх үүсвэртэй халдварын тохиолдол 227-д хүрчээ. Мөн Бямба гарагт шинж тэмдэггүй халдварын тохиолдол зургаан тохиолдол бүртгэгдсэн байна.

Европ тивийн хувьд Герман улсын мах боловсруулах үйлдвэрийн ажилчдын дунд коронавирусын халдвар голомтлон тархаж эхэлсэн байна. Одоогоор 1,000 гаруй ажилтан нь халдвар авчээ. Ажилчдын хавьтлыг илрүүлэх ажлыг эхлүүлснээс гадна тус мах боловсруулах үйлдвэрийг хаасан байна.

Ийнхүү Герман улсын халдварын индекс 1.79 болон огцом нэмэгджээ. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ