Нийт 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан байранд орох батламжаа гардан авчээ

2020-06-20

Засгийн газраас батлагдсан Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчид орон сууцтай болж буй.

Тэгвэл өнөөдөр үүний 400 хүн нь орон сууцанд орох батламжаа гардан авчээ. Тодруулбал,өндөр эрсдэлт нөхцөлд ажиллаж буй 400 эмч, эмнэлгийн ажилтан батламжаа гардан авчээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудасдаа “Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ: Манай эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан, эхний ээлжийн 400 хүн орон сууцны батламжаа авна. УИХ-ын отгон чуулганаар баталсан КОВИД-ын хууль бодитоор хэрэгжиж эхэллээ. Манай Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан 2 маань оройлж бүх гишүүд маань оролцсон. Салбарынхаа өмнөөс баярлалаа та бүхэндээ” хэмээн бичжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ