
6-р сарын 19-нд, CGTN-гийн хийж бүтээсэн Шинжааны терроризмын эсрэг баримтат киноны 3-р хэсэг “Өндөр сүрлэг Тэнгэр уул- Хятадын Шинжааны терроризмын эсрэг үйл явдлууд”-ийг гаргажээ. Баримтат кинонд зарим бичлэгийг анх удаагаа нийтэлж, Шинжааны терроризмын эсрэг үйл явдлуудыг олон түмэнд танилцуулж байна гэжээ. Шинжаан нутагт террорист ажиллагаа хэдэн үе шаттайгаар явж ирсэн аж. Хутга буунаас машин унаа, тэсрэх бодис хүртэл баримтат кинонд үзүүлсэн зарим видео бичлэг нь зөвхөн 30 жилийн туршид болсон террорист хүчирхийллийн ажиллагааны ялимгүй нэг хэсэг нь гэжээ.1990 онд Ба Рэнь тосгонд зэвсэгт террорист ажиллагаа болсноос 1997 онд Инин хотод болсон “2-р сарын 5”-ны хэрэг хүртэлх хугацаанд террорист ажиллагаа илэрхий нэмэгдсэн бол 2009 оны 7-р сарын 5-нд Үрэмчид хамгийн олон хүний амь насыг хохироосон маш ноцтой хүчирхийллийн гэмт хэрэг болж, Шинжааны гаднах нутагт хүртэл үргэлжилсэн аж.
ШУӨЗО-ы нийгмийг аюулаас хамгаалах танхимын дэд дарга Ялкун Якуф: Эдгээр гэмт хэрэг тасралтгүй шат өгсөж, арга барил нь улмаар харгис балмад болсон юм. Урьд нь хутга буу ашиглаж байсан бол машин унаагаар хүнийг шууд дайран, тэсрэх бодис, биеэ золиослох аргаар террорист гэмт хэрэг үйлджээ. Эдгээр террорист хэргийн тоо нь нэмэгдэж байснаа нэлээд ноцтой хэмжээнд хүрсэн гэнэ.
Видео бичлэгт зөвхөн террорист хүчирхийллийн ажиллагааны ялимгүй нэг хэсгийг үзүүлж байна гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй