
Цагдаагийн хяналтан дор Алтанбулаг боомтоор өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 19-ний 9:30 цагт Тир карнейт үйлчилгээ эрхэлдэг 17 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын Интердесижн, Монгол транс, Ти ай ложистик Гаалийн хяналтын бүсэд нэвтэржээ.
Интердесижн Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын урьдчилсан шалгалтаар
- монгол жолооч -1,
- ОХУ-ын иргэн 1 жолоочид “COVID”-19-ийн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс баг бүрэлдэхүүн дуудаж, цагдаагийн хяналтан дор хөл хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.
Түүнчлэн ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн багаар ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Мөн үйлчлүүлж буй иргэд, ажилтан, албан хаагчдад аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй