Роналдо Пеле, Марадона, Месси, Роналду нарыг түүхэн дэх хамгийн шилдэг дөрвөн тоглогч гэлээ

“Реал Мадрид” ба Бразилийн шигшээ багийн довтлогч асан Роналдо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сайн гэж үздэг дөрвөн тоглогчийг нэрлэжээ.

“Миний хувьд түүхэн дэх хамгийн сайн эхний дөрвөн нэр бол Пеле, Марадона, Лионель Месси, Криштиану Роналду. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчид” гэж Роналдо Goal-д өгүүлжээ.

Өмнө нь Роналдо “Барселона” багийн довтлогч Лионель Месси, “Ливерпуль” -ийн довтлогч Мохамед Салах, “Реал Мадрид” -ын жигүүрийн довтлогч Эден Азар, “Пари Сен-Жермен”-ийн довтлогчид Неймар, Килиан Мбаппе нарын тоглолтыг үзэж байгаа гэж мэдэгдэж байсан. Энэ жагсаалтад Роналдо “Ювентус”-ын довтлогч, Португалийн шигшээ багийн тоглогч Криштиану Роналдуг багтаасангүй.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ