• Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дээд хэмжээний уулзалтыг хуралдуулахыг хүсэв

    Оросын  Ерөнхийлөгчийн албан ёсны сайт ОХУ-ын  Ерөнхийлөгч Путин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын  гишүүн таван орны дээд хэмжээний уулзалтыг аль болох түргэн зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ гэжээ.

    Путин АНУ-ын National Interest сэтгүүлд өөрийн гарын үсэг зурсан өгүүллээ нийтлүүлж “НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд уулзалтыг  хуралдуулах ОХУ-ын санаачилга  АНУ, Хятад, Их Британи зэрэг Аюулгүйн зөвлөлийн  бусад байнгын гишүүн орнуудын санал нэгтэй дэмжилгийг олсон. Таван байнгын гишүүн орнуудын дээд уулзалт нь өнөөгийн дэлхий нийтэд  тулгарч буй аюул заналхийлэл, өрсөлдөөн сорилтыг даван туулах арга зам хайхад  ашигтай юм” гэжээ.

    В.Путин “таван байнгын гишүүн орны дээд  хэмжээний уулзалтыг аль болох түргэн хуралдаж, харилцан  итгэлцлээ бэхжүүлж, дээд хэмжээний уулзалтыг амжилтад хүргэхийг Орос улс хүсч байна, энэ нь бүхий л дэлхий нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тустай юм” гэжээ.

    В.Путин “Таван  байнгын гишүүн орны дээд хэмжээний уулзалтын чухал асуудал бол дэлхийн эдийн засгийн байдал юм. Халдварын эсрэг хариу арга  хэмжээ авах, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд дэлхийн улс орнууд  урьд өмнө байгаагүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэхүү  тахал дэлхийн эдийн засагт ноцтой нөлөө үзүүллээ, иймээс  дэлхий нийтээрээ эв нэгдэлтэй, хамтын ажиллагааг эрчимжүүлбэл  сая дэлхийн эдийн засгийг хямралаас аль болох түргэн гаргах боломжтой юм” гэж бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ