• Латви улс эмч,сувилагч,эмнэлгийн ажилтнууддаа зориулж 6 метрийн өндөртэй хөшөө босгожээ

    2020-06-19

    Дэлхийн улс орнууд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж буй. Тэгвэл Латви улс нийслэл хотынхоо төв талбайд коронавирусын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа талархан зургаан метрийн өндөртэй хөшөө босгожээ.

    Хөшөө нь Латвийн Рига хот дахь Уран зургийн Үндэсний музейн гадаа өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд цагаан нөмрөг, амны хаалт, бээлийтэй эмчийг урагш, өөд тэмүүлж байгаа мэтээр дүрсэлжээ.

    Хөшөөг бүтээн байгуулсан Латвийн уран бүтээлч Айгарс Бикс хэвлэлд өгсөн ярилцлагын үеэрээ “Дэлхий бүх эмч нар энэ тахлын эсрэг хэрхэн тэмцэж, ядарсан ч үл тоон өвчтөнүүдээ аврахын төлөө тэмцэж байгааг би харсан. Гэртээ ч харилгүй, эмнэлгийнхээ шалан дээр унтаж, хэдэн цагийн турш тасралтгүй хамгаалах хувцас өмсөж байна. Энэ дүр зургийг харсан уран бүтээлч хүний хувьд би ямар нэгэн юм хийх ёстой байсан” хэмээн ярижээ.

    ОХУ-тай хиллэдэг тус улсын хувьд нийт 1,108 тохиолдол бүртгэгджээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ