• Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авчээ

    Казахстан улсын экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Айдос Укибай мэдээллээ. 

    Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Харамсалтай нь Нурсултан Назарбаевийн шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эрүүл мэндэд нь санаа зовох шаардлагагүй. Тэр зайнаас ажлаа хийж байгаа” гэж жиргэжээ.

    Өдгөө 79 настай Нурсултан Назарбаев тусгаарлагдсан бөгөөд эмнэлгийн хараа хяналтад байгаа аж.

    Энэ нь Казахстан улсад өрийн дээд албан тушаалтан коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь тус улсын парламентын гишүүн Нурлан Нигматулин, Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов зэрэг төрийн дээд албан тушаалтнууд халдвар авсан нь тогтоогдсон.

    Хамгийн сүүлийн мэдээгээр Казахстанд коронавирусийн халдварын 15.8 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 9900 хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бол 100 хүн коронавирусийн улмаас амиа алджээ.

    Халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан ирэх амралтын өдрүүдэд хорио цээрийн дэглэмийг чангатгахаар зэхэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд дамжууллаа.

    Эх сурвалж: РИА Новости

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ