• УОК:Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын дунд хүртэл сунгаж болзошгүй

    2020-06-18

    Коронавирусын цар тахалтай холбоотой тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Тэгвэл УОК-ын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцуулах үеэрээ энэ хугацааг дахин сунгах чигтэй байгаа талаар мэдээлэв.

    Бэлэн байдлын зэргийг сунгана гэж үзэж долдугаар сарын эхний хагаст таван удаагийн нислэг үйлдэхээр хуваарийг УОК-оор батлуулжээ.

    Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дунд хүртэл сунгах чигтэй байна. Ийм учраас эхний байдлаар таван удаагийн нислэг үйлдэхээр батлууллаа. Гэхдээ хөл хорион дэглэмийг хэрхэн сунгах, ямар журам хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ