• Казакстаны нийслэл Нурсултанд цар тахлын байдал хүндэрч байна

    Сүүлийн хэд хоног Бээжин дэх цар тахлын байдал хүндэрсэн мэдээлэл олонд айдас төрүүлсэн. Тэгвэл Казакстаны шинэ  коронавирусийн халдвар сүүлийн өдрүүдэд гаарч байгаа аж. лаа

    Нурсултан хотын олон нийтийн эрүүл мэндийн салбарын ажилтан Гичкова “Нурсултан хотын  шинэ коронавирусийг эмчлэх тусгай эмнэлгийн ачаалал даацаасаа хэтэрч байна”  гэжээ.

    Гичкова “17-ны өглөө гэхэд Нурсултан хотын  халдварт өвчний эмнэлэг жич түр эмнэлэг 1711 өвчтөнийг эмчилж байна. Энэ нь тус  эмнэлгийн даацын 90%-тай тэмцэж буй юм. Коронавирусийг цаашид тархахаас  сэргийлэхийн төлөө Нурсултан хотын шинэ коронавирусийн халдвар судлалын  лаборатори нэг байснаасаа найм болж нэмэгдлээ” гэжээ.

    Гичкова танилцуулахдаа, эмнэлэгт шинэ  коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 90% нь хүндэвтэр өвчтөн байгаа бол 10% нь  эрчимжүүлсэн эмчилгээнд хамрагдсан байна гэв. Амьсгалын аппарат хэрэглэж буй өвчтөн  4 дахин нэмэгджээ.

    Нийслэлийн цар тахлын байдал хүндэрч байна, өнгөрсөн ганц  шөнө л гэхэд 427 түргэний дуудлага ирж, корона дэгдэхээс өмнөхөөс 8% нэмэгджээ.  Эмч сувилагчид болон бусад шинэ коронавирусээс сэргийлэх ажил хийж буй эмнэлгийн  ажилтнууд гурван сарын турш өндөр ачаалалтай ажиллаж байна гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ