
Нийслэл хотын зургаан дүүргээр гэрээсээ буюу виртуалаар аялах боломжийг “Монгол АйДия Групп” ХХК технологийн шийдлийг ашиглан бий болгожээ.
Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн 45 байршлыг 360 градус эргүүлж харах боломжтой виртуал хэлбэрийг бий болгосон байна. Жишээлбэл, Сүхбаатарын талбай, Улсын Их дэлгүүрээс эхлүүлээд Богд уулын оройг ч гэрээсээ тольдох боломжтой аж.
Одоогоор туршилтын загварыг ulaanbaatar.mn сайтын цэсэнд байрлуулаад байна. ЭНД дарж нэвтрэн, дэлгэцийн зүүн талд байрших дугариг цонхноос дүүрэг байршлаа сонгоно уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй