• Гэтжи: Хэрвээ би Хабибийг ялбал МакГрегор эргэж ирнэ

    UFC-ийн завсрын хөнгөн жингийн аварга Америкийн Жастин Гэтжи карьераа дуусгаж байгаагаа гурав дахь удаагаа зарласан Конор Макгрегорыг бодлоо өөрчилж, дэвжээ руу буцна гэжээ. Одоогийн UFC-ийн хөнгөн жингийн аварга ОХУ-ын Хабиб Нурмагомедов Гэтжид ялагдвал ийн буцах гэнэ. Сануулахад, Нурмагомедов-Гэтжийн тулаан 2020 оны 9-р сард болох товтой.

    “Би МакГрегорыг дахин тулалдах байх гэж бодож байна. Хабибтай хийсэн тулаанаас хэн ялалт байгуулахыг тэр харах хэрэгтэй. Хэрэв би түүнийг зодвол тэр эргэж ирнэ. Хэрэв Хабиб ялвал би итгэлгүй байна.

    Тэр бол домог юм. Түүнийг холдуулж чадахгүй. Тэрээр тулаанч бүхэн мөрөөддөг бүх зүйлд хүрч чадсан” гэж Гэтжи ESPN-д ​​ярьжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ