• Оросын Холбооны аюулгүй байдлын алба /ФСБ/ Басаев, Хаттабын бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

    Холбооны аюулгүй байдлын алба (FSB) Шамиль Басаев, мөн Арабын хөлсний дайчдын удирдагч Хаттабын бүлэглэлийн хоёр гишүүнийг баривчилжээ. ФСБ-ийн Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр Ставрополь мужийн уугуул иргэд Суртланбек Аджиньязов, Русланбек Арсланов нарыг баривчилсан байна.

    Халдагчдыг урьдчилсан мөрдөн байцаах байгууллагад аваачжээ. Тэднийг “Хууль сахиулах байгууллагын ажилтны амь насыг хохироосон” гэсэн зүйл ангиар буруутгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сонгох аж.

    Тэд 1999 оны 8 – 9-р саруудад Дагестан руу хийсэн дайралтад оролцсон нь тогтоогджээ. Тухайн үед 280 гаруй цэргийн албан хаагч, түүнчлэн хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд амь үрэгджээ. Мөн 800 гаруй хүн шархадсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ