“ДЭМБ Dexamethasone эмээр коронавирусээр халдварласан хүнд өвчтөнийг эмчлэх боломжтойг баталлаа”

2020-06-18

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээлэл хийх үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа  дэлхийн олон улс оронд нөхцөл байдал хүнд байгаа ч цар цахлыг даван туулна гэсэн найдвар төрүүлсэн зарим өөрчлөлт гарч байгаа талаар мэдээллээ.

Тэрээр, коронавирусийн халдварыг эрт илрүүлж, хавьтлыг судлан, шинжилгээ хийн тусгаарласнаар олон орон халдварын тархалтыг тогтоон барьж байгаа сайн туршлага бий. Өчигдөр ДЭМБ Их Британийн  судлаачдын судалгааны үр дүнг хүлээн авсан.

Судалгааны эхний дүнгээр өргөн хэрэглээний Dexamethasone эм нь хүнд болон маш хүнд өвчтэй хүний эмчилгээнд  үр дүнтэй болох нь батлагдлаа. Тус эм нь хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж буй болон амьсгалын аппаратад орсон өвчтөнүүдийн нас барах эрсдлийг бууруулсан дүн гарсан байна.

Өөрөөр хэлбэл, хүнд хэлбэрийн  өвчтөнийг эмчлэх боломжтой болсон нааштай үр дүн авчирлаа.

Гэхдээ энэхүү эмийг эмчийн нарийн хяналт дор хэрэглэнэ. Эмнэл зүйн удирдамжид нь ч үүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байна.

Харин цаашид бидэнд хөнгөн өвчтөний эмчилгээнд хэрэглэх үр дүнтэй эм шаардлагатай болж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ