• “Бээжингийн зах дээр гарсан коронавирус нэг сарын өмнөөс эхэлсэн байж болзошгүй”

    2020-06-18

    ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн сүүлийн үеийн тоон мэдээллийг хүргэлээ.

    Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж найман сая  гаруй хүн энэ өвчнөөр өвчилж, 450 мянга гаруй хүн нас бараад байна. Өнөөдрийн байдлаар 4.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

    Сүүлийн 24 цагийн дотор 131 мянган хүн шинээр халдвар авч, таван мянга гаруй хүн нас баржээ.

    Энэ хугацаанд Бразилд 26 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 12 мянга, Факистанд 5 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.

    Бээжингийн зах дээр гарсан коронавиурсийн халдвар өргөжих хандлагатай байна. Тухайлбал, Шижань, Хэбэй, Сучань зэрэг мужуудад голомтолсон өвчлөл бүртгэгдэж эхэлжээ.

    Өнөөдрийн байдлаар 158 хүн короавирусийн халдвар авсан бол зургаа нь хүнд хэлбэрээр өвчлөөд байна.

    БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлэхдээ коронавирусийн дахин дэгдэлт  нэг сарын өмнөөс эхэлсэн байж магадгүй гэж  үзэж байгаа юм байна. Бээжинд ирэх галт тэрэг, онгоцны нислэгийг бүгдийг нь зогсоож, цуцасан” гэх мэдээллийг өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ