• Д.Нямхүү:Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларусийн дөрвөн иргэнд коронавирус илэрлээ

    2020-06-18

    ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

    Энэ сарын 17-ны өдөр 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359 хүнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн  20 жолоочид шинжилгээ хийхэд 33, 36, 40, 59 настай Беларусийн иргэн дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ.  Эднийг  ХӨСҮТ рүү авчирч байна.
    ХӨСҮТ-ээс 16 хүн  18-65 хоног эмчлэгдээд эдгэрч гарсан ба эдгээр нь  19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна.

    Одоогоор 74 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүн хүндэвтэр байна гэлээ.

    Шинээр 4 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 201 боллоо.

    COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

    COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.18-НЫ 11:00 ЦАГ

    Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 17, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ