• ОХУ, Энэтхэг, Хятад улсууд энэ сарын 23-нд онлайн хэлэлцээ хийнэ

    ОХУ-ын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “ОХУ, Энэтхэг, Хятад улсын гадаад хэргийн сайд нарын онлайн  хурлыг 6-р сарын 23-нд хийхээр төлөвлөж байна” гэв.

    Одоо тэрхүү хурлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна. Захарова хэлэхдээ “тахал өвчний үр дүнд улс төр, эдийн засаг, санхүү болон бусад салбарт хөгжиж буй чиг хандлагын талаар нарийвчилсан санал бодлоо солилцож болно” гэжээ.

    “Хямралын үйл явц”-ыг даван туулахад эдгээр гурван улсын харилцан нэг нэгэндээ туслах боломжийн талаар ч ярилцах ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ