• Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөх ба одоогийн харьцуулалт

    2020-06-17

    Cүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан оргилуур болон ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өчигдөр туршилтаа хийсэн.  85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулан тохижуулсан.

    Уг  цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тохижилтыг өмнө ба одоогийн байдлаар харьцуулсан зургийг хүргэж байна. Энэ талбай өмнө нь үржилгүй шороон хөрстэй байсныг сийрэгжүүлэн олон наст зүлэг тарьснаар хэрхэн өнгө зассаныг харна уу.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ