Д.Ганцэцэг:50-60 милограмм никотин нь хүнийг үхэлд хүргэх аюултай байдаг

2020-06-17

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Тамхигүй ирээдүй хөдөлгөөн хамтран тамхины хор нөлөөг олон нийтэд таниулж, тамхинаас гарахыг хүсч байгаа хүнд цахим дэмжлэгийг үзүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг дараахь зөвлөмжийг хүргэжээ.

Тамхи гэдэг бол татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин агуулсан ургамал байдаг.

Тамхи, тамхины бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд оруулан, бэлэн бүтээгдэхүүн болгон гарган авахад тамхины навчийг хатаахаас эхлээд гашуун, эхүйн амт, үнэрийг дарахын тулд, мөн хэлбэрт оруулж хүмүүст хэрэглэхэд амархан болгох зорилгоор янз бүрийн химийн бодисуудыг хэрэглэдэг.

Тамхины бодист байгаа бүтээгдэхүүнүүдийг үйлчлэлээр нь авч үзвэл:

  • Мансууруулах,донтуулах
  • Хорт хавдар үүсгэх,
  • Тэсэрч дэлбэрэх,
  • Үхэлд хүргэх аюултай гэж дөрөв ангилдаг.

Тамхинд дараахь хортой бодисууд агуулагддаг:

1.Никотин

Никотин гэдэг бодис тамхины ургамлын үр болон хальсанд байдаг хүний бие махбодийг хордуулах, хүчтэй донтуулах үйлчилгээ үзүүлдэг бодис. Никотин нь тамхи татсан эхний 20 секундэд багтан тархинаас авахуулаад бидний биеийн бүхий л хэсэгт хүрдэг. Улмаар тофанин, индофин гэдэг бодисуудын ялгаралтыг ихэсгэснээр тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг. Эцэст нь хүмүүс энэ таашаалаа ахин авахын тулд тамхиныхаа хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Нэг ширхэг тамхийг татахад хүн 1-2мг никотиноор хордож, түүгээр амьсгалж байдаг Click To Tweet. Гэтэл 50-60мг никотин хүнийг үхэлд хүргэх аюултай аж.

2.Зандаршуулагч бодис

Мөн үхсэн эд, эсийг зандаршуулах, хадгалахад ашигладаг форма альдегид гэж бодис бий.

3.Бөөс устгагч зориулалттай бодис

Тамхинд гэрийн нохой,муурын бөөс устгахад хэрэглэдэг метопирин гэдэг бодис агуулагддаг.

4.Хортон шавж устгах хор,хүнд металиуд

Тамхинд хортон шавж устгах, хулганын хороос гадна элэг, бөөр, тархийг ихээр гэмтээдэг хүнд металиуд агуулагддаг. Эдгээр бодис нь зай хураагуур хийхэд ашиглагддаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ