Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цолыг нь хураахаар шийдвэрлэв

Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрч, цолыг нь хураах шийдвэр гарсан ч тэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах  хорооны шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр заргалдаж буй. 

Түүний нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болж шүүхээс шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс Э.Оюунболд аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхээс 15:00 цагт мэдээлэл хийхээр болов.

Өглөө эхэлсэн шүүх хуралд Э.Оюунболд өөрөө ирээгүй. Улмаар өмгөөлөгч нь улсын аварга Э.Оюунболдтой холбоотой асуудал АТГ-т шалгагдаж байгаа учраас тухайн хэргийн давхцуулж захиргааны хэргийн шүүхэд шүүх шаардлагагүй учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан.

Гэвч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүх хурал үргэлжилж дээрх шийдвэрийг гаргалаа.

Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэж үзсэн. Ингээд даваа бүхнийг нь хүчингүй болгож, аварга цолыг хураах шийдвэрийг үнэдэслэлтэнй гэж үзжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ