Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүүх хурал зарлагдсан боловч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан билээ. Харин өмгөөлөгч нь “Нэхэмжлэгч Э.Оюунболдтой өмгөөллийн гэрээгээ өнөөдөр байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан.
Ингээд дараагийн шүүх хурал энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэлсэн боловч нэхэмжлэгч буюу Э.Оюунболд өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаснаар шүүх хурлыг дахин хойшлуулсан. Улмаар зургадугаар сарын 17-ны өдөр дахин товлосон билээ.
Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт товлогдсон бөгөөд Э.Оюунболд шүүх хуралд ирээгүй юм. Гэвч шүүх хурал үргэлжилсэн.
Ингээд түүний өмгөөлөгч нь улсын аварга Э.Оюунболдтой холбоотой асуудал АТГ-т шалгагдаж байгаа учраас тухайн хэргийн давхцуулж захиргааны хэргийн шүүхэд шүүх шаардлагагүй учраас энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргалаа.
Улмаар шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд, тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүх хурал үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй